Прокуророос яллагдагч М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 464 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М нь хамт ажилладаг найзынхаа гэрт нь байсан гар утасны хавтсан дахь банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинд уншуулан 464 мянган төгрөг төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Шүүхээс шүүгдэгч М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.
Эх сурвалж: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Найзынхаа картыг уншуулж мөнгө авсныг хулгайлах гэмт хэрэгт тооцов | |
DornodToday.mn Facebook |