"Ослын удирдлагын тогтолцоо" академик сургалт үргэлжилж байна

2023/09/27
"Ослын удирдлагын тогтолцоо" академик сургалт үргэлжилж байна
Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэлсэн.
Өнөөдөр алба мэргэжлийн ангийн үзлэг, сургалтаар үргэлжилж байна.
ОБЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, орон нутгийн Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн чиг үүрэг, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны удирдлагын чиг үүрэг, нөхцөл байдлын үнэлгээ, ослын удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах, олон нийттэй харилцах аргазүй, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, аврах, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байгаа юм.
Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүн болон зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний 345 гаруй алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм.
Түүнчлэн энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 30 хувийн онол, 70 хувийн дадлага сургуулилтаар орж байна. Үүнд биеэр хийж гүйцэтгэх, туршиж үзэх, улмаар хэвшүүлэх бодлого, зорилгын хүрээнд зохион байгуулж байна.
"Ослын удирдлагын тогтолцоо" академик сургалт үргэлжилж байна  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх