Аймгийн Засаг даргаас чиглэлийн дагуу Засаг даргын орлогч Ш.Ёл сумдын Засаг дарга нарт 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг Засгийн газрын тогтоол, албан даалгаврын хүрээнд үр дүнтэй зохион байгуулах талаар үүрэг, чиглэлийг өглөө.
Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2023 оны 279 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2022 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх өвөржилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах талаар,
Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2023 оны 279 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2022 оны 03 дугаар албан даалгаврын хүрээнд өвс тэжээлийн нөөцийг бүрэн бэлтгэж аюулгүйн нөөцийн агуулахад төвлөрүүлэх.
Хадлангийн газар олголт, хадлан бэлтгэлийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, технологийн горим мөрдүүлж ажиллах талаар хяналт тавьж ажиллах чиглэлийг тус тус өглөө.