Гадаад хэлний төслийн 10 багцын сургалтад 9 төрлийн 150 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

2023/08/08
Гадаад хэлний төслийн 10 багцын сургалтад 9 төрлийн 150 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
Хүүхдийн гадаад хэлний мэдлэг чадварыг хөгжүүлж, сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэн, зөв хүмүүжилтэй, бүтээлч иргэдийн төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Гадаад хэлний төслийн англи хэл, орос хэл, хятад хэлний 10 багцын сургалтад зориулж 9 төрлийн 150 ш тоног төхөөрөмжийг нийлүүлж байна.
Ингэснээр сургалтын төвүүд дутагдалтай байдаг тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангагдаж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд ач холбогдолтой бөгөөд хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлж, практик дадлага хийх боломж бүрдүүлж байна.
Гадаад хэлний төслийн англи, орос, хятад хэл гэсэн 3 төрлийн 20 багц сургалтад 2434 хүүхэд хамрагдаж, үүний 91 хувь нь бага ангийн хүүхэд, 9 хувь нь дунд ангийн 214 хүүхэд байна. Сургалтад 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй сурагчид хамрагдсан.
Гадаад хэлний сургалтын төсөлд 6-р сарын гүйцэтгэлээр нийт хамрагдвал зохих 3055 хүүхдээс 2434 хүүхэд хамрагдаж, 79,6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал: Аймгийн төвийн 1, 5, 8 -р сургууль, “Шинэ хөгжил”, “Хан-Уул” цогцолбор сургуулиуд болон Баян-уул, Цагаан-Овоо, Баяндун, суманд зохион байгуулагдсан Англи хэлний сургалтуудын хүүхдийн хамрагдалт 70 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Гадаад хэлний төслийн 10 багцын сургалтад 9 төрлийн 150 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх