Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Галт өөрийн хүсэлтээр ажлаа өгч Чойбалсан хот Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор Б.Лхагвасүрэн томилогдлоо. Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар томилогджээ. Баатархүүгийн Лхагвасүрэн нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Хэрлэн сумын 7 дугаар багаас сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ажлын гараагаа эхэлсэн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар сэтгэл зүйч, аймгийн МЗХ-ны даргаар тус тус ажиллаж байжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор Б.Лхагвасүрэн томилогдлоо | |
DornodToday.mn Facebook |