11 дүгээр сарын 26-ны Баасан гараг бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

2021/11/24
11 дүгээр сарын 26-ны Баасан гараг бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 11-р сарын 26-нд бүх нийтээр амарна.

11 дүгээр сарын 26-ны Баасан гарагт: Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 97 жилийн ой тохиож байна.

Энэхүү өдөр Чойбалсан хотод дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

1.Дорнод аймгийн музейд “Тусгаар тогтнолын төлөө” Манлайбаатар Дамдинсүрэн Үзэсгэлэн болно.

Дорнод аймгийн музей, Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей, Гурванзагал сум Үзэсгэлэнд Манлайбаатар Дамдинсүрэнгийн эдэлж хэрэглэж байсан Төрийн зүүтгэл болох отго, тогосын нэг нүдэн өдтэй малгай, хаш тольтой суран бүс зэрэг ховор нандин үзмэрүүдийг анх удаа нэг дор цуглуулан үзэгч олонд дэлгэн үзүүлэх гэж байна. Үзэсгэлэн 2021 оны 11 сарын 26 –ны өдрөөс 12 сарын 1 ний өдрүүдэд Дорнод аймгийн музейд болох тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2.Монгол улсын Тусгаар тогтнолын төлөө манлайлан тэмцэгч, төр цэргийн нэрт зүтгэлтэн Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан

“МАНЛАЙБААТАР” ДУУЛАЛТ ЖҮЖИГ дахин тайзнаа 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17:00 цагт Ганцхан удаа тоглогдоно.
 
 
 
11 дүгээр сарын 26-ны Баасан гараг бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх