Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлүүдийн тогтворгүй байдал, салалт, өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, залуусийн гэмт хэрэг зөрчилд холбогдох байдал ихэссэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дугаар ангид цэргийн алба хааж байгаа байлдагчдад зориулан эх оронч, эр цэрэг, эр хүн байхын бахархал, гэр бүл, охид эмэгтэйчүүдээ аливаа эрсдэлээс хамгаалах тухай “Эх оронч-эр хүн” нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцож сургалт зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь цэргийн алба хааснаар бие бялдраас гадна сэтгэл зүйн хувьд ч эр хүн болж, ирээдүйн гэр бүл төлөвлөлт, эхчүүд, охид бүсгүйчүүдээ хайрлах, хамгаалах талаар суралцсан нь онцлог, анхдагч арга хэмжээ боллоо.