Аймгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд оффистой боллоо

2021/11/19
Аймгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд оффистой боллоо
Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр захирамжаар 2021 оныг "Хувийн хэвшлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Дорнод аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨААТҮГ-т Дорнод аймгийн Мэргэжлийн холбоод, Төрийн Бус Байгууллагуудад албан өрөө, оффисыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ЖДҮ-ийг дэмжих төв ОНӨААТҮГ-ын дарга Т.Чимгээ нар хүлээлгэн өглөө.
Мэргэжлийн холбоод, Төрийн Бус Байгууллагууд өөрсдийн оффистой болсноор үйл ажиллагаагаа тасралгүй явуулж, улам бэхжин, хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ийнхүү дэмжлэг болж байна.
Тус төв Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, бизнесийн орчинг сайжруулан, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэн аж ахуй нэгжид мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн байрыг хөнгөлөлттэй түрээслүүлэх, иргэдэд нэг цэгийн олон төрлийн үйлчилгээг хүргэж байгаа юм.
Одоогоор нийт 13 оффисыг гарган хөнгөлөлттэй түрээсийн ажлын байрыг бий болгоод байна.
Цаашид Гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа, зөвлөгөөн, сургалтыг төрийн байгууллага болон олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулах,
ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг боловсронгуй болгож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх,
Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дэмжин хөгжүүлж, борлуулалтын цэг байгуулах,
Төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлж зуучлах,
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бизнес инкубаторт хамруулах ажлыг зохион байгуулах
Маркетинг реклам, сурталчилгаа, түншлэл бизнес эрхлэгчийн сүлжээ олоход тусалж ажиллана.
Аймгийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд оффистой боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх