Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих нөлөөллийн аян

2021/11/19
Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих нөлөөллийн аян
Аяны хүрээнд аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, холбоодын тэргүүлэгчид, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд аж ахуй нэгж байгууллагууд ажилтан ажиллагсдадаа ажлын байран дээрээ стресс ядаргаагаа тайлах, амрах боломжийг хэрхэн олгох, ямар амьсгалын дасгал, хөдөлгөөн тогтмол хийх боломжтой, ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн зөв баримталж хэвшүүлэх, хэрхэн дархлааг дэмжвэл зохих зэрэг мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.
Сургалтад аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх нар оролцсон юм.
Аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан ажиллагсдаа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэнд үзлэг оношилгоонд хамруулах, ялангуяа ковид цар тахалд өртсөн ажилтан ажиллагсдыгаа нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаанд хамруулах, ажлын байранд дархлааг дэмжих, коронавирусын болон томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулах чиглэлээр төлөвлөгөө гарган нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.
Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих нөлөөллийн аян  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх