Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Бэрх биш ээлтэй” аян эхэллээ

2021/11/10
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Бэрх биш ээлтэй” аян эхэллээ
Монгол улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд анхааралаа хандуулж тэдэнд тулгамдан гарч буй бэрхшээл, хүндрэлийг илэрүүлэх, түүнийг шийдвэрлэх, цаашлаад хөгжлийн бэрхшээлийн талаархи ойлголт хандлагыг олон нийтэд ойлгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох боломж бололцоог нэмэгдүүлэх, эрхийг хангах, бие даан амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг сайжруулах эрчимжүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Бэрх-биш-ээлтэй” уриан дор нэрэмжит туг аялуулах сарын аяны нээлт Дорнод аймагт өнөөдөр /2021.11.09/-ны өдөр эхэллээ.
Аяны хүрээнд орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил эрчимжиж хөгжлийн бэрхшээлийн талаархи олон нийтийн ойлголт хандлага эерэгээр өөрчлөгдөх, салбар хоорондын ажлын уялдаа холбоо сайжирах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх бодитоор хангагдах зэрэг олон асуудлыг хөндөж байгаа юм.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих салбар зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын болон Дорнод аймгийн хөдөлмөр, халамжийн газрын албаны бусад хүмүүс, иргэд оролцож байна.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх нь, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын улс төрийн боловсрол, эвлэлдэн нэгдэх эрх, хөгжлийн бэрхшээлийн талаархи ойлголт хандлага, хөгжлийн бэрхшээлтэй хүний дэд бүтэц, хүртээмж сэдвээр сургалтыг зохион байгуулж, сэргээн засах үндэсний төвийн эмч мэргэжилтэнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч, протез, ортипедийн үйлдвэрийн талаар мэдээлэл өгч байна.
Аяны хүрээнд тугийг нийслэлийн Налайх, Багануур Багахангай дүүрэг, Дорнод, Архангай, Дархан-уул, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад өртөөчлөн тус бүр 1 сарын хугацаанд аялуулж байгаа юм. Аяны тугийг аяны дэвтэр дагалдаж байгаа бөгөөд сарын хугацаанд үйл ажиллагаа зохион байгуулж аймгийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих салбар зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран ажиллах юм .
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Бэрх биш ээлтэй” аян эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх