Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдэд мэдлэг олгох сургалт эхэллээ

2021/11/10
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдэд мэдлэг олгох сургалт эхэллээ
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдлэг олгох төлбөргүй сургалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
Сургалтыг нээлтэд аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ, сургалт явуулах багш нар, төрийн байгууллага, агентлаг, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл орон нутгийн боловсролын байгууллагуудыг түшиглэн 4 өдрийг туршид зохион байгуулах бөгөөд нийт бүртгүүлсэн 180 иргэнээс 60 гаруй иргэд хамрагдаж байгаа юм.
Өнгөрөгч онд сургалтад хамрагдсан иргэдийн 70 хувь нь Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн юм.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдэд мэдлэг олгох сургалт эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх