Гурванзагал сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орлоо

2021/11/05
Гурванзагал сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орлоо
Гурванзагал сумын Соёлын төвийн шинэ барилгын ажил дуусч, ашиглалтад хүлээн авлаа.
 
Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан, 250 хүний багтаамжтай соёлын төвийн барилгын ажлыг орон нутгийн “Цодмм” ХХК гүйцэтгэгчээр ажиллан, чанартай барьж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.
 
Өнөөдөр /2021.11.05/-ны болсон нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох албаны төлөөллүүд, тус сумын удирдлагууд, аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ард иргэд оролцож ёслолын туузыг хайчиллаа.
Гурванзагал сумын хуучин соёлын төв 60 гаруй жилийн өмнө баригдсан, барилгын ашиглалтын хугацаа дуусч, шаардлага хангахааргүй болсон байсан юм.
Сумын иргэдэд хүргэх соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой билээ.
Гурванзагал сумын шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орлоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх