“Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай гэрээ байгууллаа

2021/11/03
“Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай гэрээ байгууллаа
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн 4.2.6. “Аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлнэ” гэсэн заалтын дагуу аймгийн Засаг даргын нэрэмжит орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх “Нутгийн ирээдүй” төсөл 3 дахь жилдээ хэрэгжиж байна.
 
Өнөөдөр /2021.11.03/-ны өдөр Дорнод Их сургуульд сургуулийн өмнөх боловсрол, багшийн мэргэжлээр суралцаж буй нийт 12 оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй төсөл”-ийн тэтгэлгийг олгох гэрээ байгуулах арга хэмжээ боллоо.
 
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Дорнод Их сургуулийн захирал Э.Ундармаа болон суралцагч оюутнууд оролцлоо.
 
Энэ онд орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг аймгийн 14 сум, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Дорнод их сургуулийн саналыг үндэслэн 12 мэргэжлийн хүрээнд нийт 42 оюутанд тэтгэлэг олгоод байгаа юм.
“Нутгийн ирээдүй” сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай гэрээ байгууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх