Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан нэрэмжит танхимын нээлт боллоо

2021/11/03
Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан нэрэмжит танхимын нээлт боллоо
Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Богд Хаант Монгол улсын цэргийн жанжин, Эрдэнэ дайчин Чин ван Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Дорнод аймгийн музейд Манлай баатрын нэрэмжит танхимыг 2021 оны 11 сарын 3 нд нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Гурванзагал сумын аймгийн ИТХ–ын төлөөлөгч Д. Урансувд, Хөлөнбуйр сумын аймгийн ИТХ-төлөөлөгч Ч. Эрдэнэбат, Гурванзагал сумын Засаг дарга Ч.Батдэлгэр, Хөлөнбуйр сумын Засаг дарга У. Ганхуяг, Барга өв ТББ –ын тэргүүн Ц. Түмэн, Манлайбаатар Ж. Дамдинсүрэнгийн төрөл төрөгсөд Барга түмний төлөөлөл хүрэлцэн ирлээ.
 
Нэрэмжит танхимд Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, архивын баримт бичиг, төрөл төрөгсөдийн мэдээлэл болон Барга угсаатны үзмэр үзүүллэгээр дэглэсэн.
 
Танхимын нээхэд аймгийн Ой зохион байгуулах комисс, Гурванзагал, Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгын газар, “Баргын өв” ТББ-ын тэргүүн Ц. Түмэн, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын хамт олон дэмжлэг үзүүлжээ.
Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан нэрэмжит танхимын нээлт боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх