Хүний нөөцийн ажилтнуудын уулзалт зохион байгуулагдлаа

2021/11/02
Хүний нөөцийн ажилтнуудын уулзалт зохион байгуулагдлаа

Төрийн албаны тухай хууль,төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, аймгийн “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт сум, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдын дунд “Хүний нөөцийн ажилтнуудын ур чадварын уралдаан”-ыг зохион байгуулж, дүнг шалгарууллаа.

Сумдаас:

1-р байрыг Албан тушаалын тодорхойлолтод заасан ур чадварыг нийт албан хаагчдад жигд хөгжүүлэх, багаар ажиллахын үр дүн сэдвээр Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч Д.Мөнхзаяа

2-р байрыг Албан тушаалын тодорхойлолтод заасан ур чадвараа хөгжүүлэн бусад албан хаагчиддаа үлгэрлэх, манлайлах санаачилга гарган оролцсон Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргалан

Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас:

1-р байрыг Төрийн байгууллагын чиг үүрэг, салбарын онцлогт тохируулан албан хаагчдад сэтгэл зүйн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгаар Шүүхийн шинжилгээний албан хаагч Г.Сансар

2-р байр Байгууллагын албан хаагчдын сургалт, нөлөөллийн ажилд жигд хамруулах, дотоод хөгжлийн цагийг тогтмолжуулахын ач холбогдол чиглэлээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагч Н.Отгонтуяа нар тус тус шалгарсан байна.

Хүний нөөцийн ажилтнуудын уулзалт зохион байгуулагдлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх