“Эрүүл-оюутан” төсөл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр үргэлжилж байна

2021/10/29
“Эрүүл-оюутан” төсөл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр үргэлжилж байна
Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны А/480, А/739 дүгээр тушаал, Аймгийн Засаг даргын 2021 оны А/548 дугаар захирамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл-Оюутан төсөл өнөөдрөөс Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуусын дунд хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээлэл болон ерөнхий биеийн үзлэг, нүд, чих хамар хоолой, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг зохион байгуулж, 1,2-р дамжааны 200 оюутны амны хөндийг үнэ төлбөргүй эмчлэн эрүүлжүүлэх ажлууд үе шаттай явагдах юм. Мөн коронавируст халдварын дархлаажуулалт хийгдэж байна.
“Эрүүл-оюутан” төсөл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр үргэлжилж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх