Дорнод аймгийн цэвэр усны үйлдвэрүүд үнээ нэмлээ

2021/10/29
Дорнод аймгийн цэвэр усны үйлдвэрүүд үнээ нэмлээ

Дорнод аймагт үйл ажиллагааг явуулж буй 5 цэвэр усны үйлдвэрүүд нэгдэж үнээ нэмэх мэдэгдэл гаргалаа.

Үүнд Гүн цэнгэг ус ХХК-ний “Дорнод” цэвэр ус, Улз ус ХХК, Шүүдэр ус ХХК-ний “Шүүдэр” цэвэр ус, Доц ХХК-ний “Дорнын ундрага” цэвэр ус, Өсөх инжир ХХК-ний “Life” цэвэр усны үйлдвэрүүд багтаж байгаа юм.

Үнэ нэмсэн шалтгаан нь сүүлийн 10 жилийн хугацаанд болон цар тахалтай энэ цаг үед бүтээгдэхүүний үнэ, үйл ажиллагаа тогтвортой хадгалж ирсэн боловч түүхий эд материал, түлш шатахууны үнийн өсөлт, тээврийн зардал, цалин, татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргээс шалтгаалан 2021 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн 19 литрийн савлагаатай ус 5000 төгрөг, 19 литрийн усны савыг 20000 мянган төгрөг худалдаалахаар болжээ.

Дорнод аймгийн цэвэр усны үйлдвэрүүд үнээ нэмлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх