Олон улс болон улсын төгөлдөр хуурчдын уралдааны шилдгүүдэд шагналыг гардууллаа

2021/10/27
Олон улс болон улсын төгөлдөр хуурчдын уралдааны шилдгүүдэд шагналыг гардууллаа
Өнөөдөр /2021.10.27/ аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Европын холбооны Босни Герцегонина улсад зохион байгуулагдсан Сергей Рахманиновын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын Олон Улсын онлайн уралдаан болон Дархан хотод зохион байгуулагдсан “Мөрөөдөлд хүргэх аяз” өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын 3 дугаар онлайн уралдаанд Дорнод аймгаас амжилттай оролцсон сурагчдад шагналыг нь гардуулан өглөө.
Олон Улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд 6 сурагч, “Мөрөөдөлд хүргэх аяз” өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын 3 дугаар онлайн уралдаанд 15 сурагч тус тус 1,2,3 тусгай байруудыг эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Мөн “Шилдэг багш”-аар Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Г.Бямбасүрэн тодорчээ.
Олон улс болон улсын төгөлдөр хуурчдын уралдааны шилдгүүдэд шагналыг гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх