Хамгийн олон иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн өрхийн эмч, сувилагчдыг урамшууллаа

2021/10/27
Хамгийн олон иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн өрхийн эмч, сувилагчдыг урамшууллаа

Ковид-19 цар тахлын 3 дугаар давалгаатай тэмцэх ажилд Улаан бүсэд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан ажиллагсдын ачааллыг бууруулахад өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдын үүрэг оролцоо хамгийн чухал нөлөөг үзүүлж байгаа билээ.

2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын цаг үед хамгийн олон буюу 1220 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн

Мянганжаргалан ӨЭМТ-ийн их эмч Г.Уянгад 1 сая төгрөг, 1080 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн

Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяад тул 1 сая төгрөг, 1208 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн Асралт-Үйлс ӨЭМТ-ийн их эмч М.Энхмаа 500 мянган төгрөг, 970 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ц.Цэрмаад 500 мянган төгрөг, нийт 3 сая төгрөгөөр аймгийн Засаг даргын зөвлөх Х.Энх-Отгон өрхийн аж ахуй болох “Органик уураг” ХХК-ийн орлогоосоо урамшууллаа.

Хамгийн олон иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн өрхийн эмч, сувилагчдыг урамшууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх