100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

2021/10/20
100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Өнөөдөр /2021.10.20/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг “Сүхжин” ХХК гүйцэтгэн ашиглалтад өглөө.
1 дүгээр цэцэрлэг нь 125 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд 9 дүгээр багийн хамран сургах тойргийн 175 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл нэг бүлэгт 38-40 хүүхэд сурч хүмүүждэг өндөр ачаалалтай цэцэрлэг байсан юм.
Өргөтгөл барьсанаар 9 дүгээр багийн нийт 220 хүүхдийг хамран сургаж, тойргийн хүүхдийн хамран сургалт 7 хувиар нэмэгдэж, 80% хүрч, 8 ажлын байр шинээр нэмэгдэж байна.
Дорнод аймагт сүүлийн 5 жилд улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 цэцэрлэг, 3 өргөтгөл, 3 салбар бүлэг, 4 ЕБС, 1 багийн бага сургууль шинээр барьж ашиглалтад оруулснаас 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн суманд 3 цэцэрлэг, Сэргэлэн, Баяндун суманд нийт 5 шинэ цэцэрлэг баригдаж эхнээсээ ашиглалтад хүлээн авч байна.
100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх