Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ-ын “Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийг тохижуулав

2021/10/18
Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ-ын “Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийг тохижуулав
Дэлхийн Зөн ОУБ нь 2020-2030 оны стратегийн хүрээнд бид 500.000 хүүхдийн, ялангуяа 140,000 хамгийн эмзэг бүлгийн хүүхдийн сайн сайхан амьдралыг тогтвортой хангахад хувь нэмрээ оруулахыг зорьж өрхийн амьжиргааг хамгаалах, даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн үндсэн чиглэлүүдийн хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.
 
Санаж бичгийн хүрээнд АНУ-н ОУХА-ын Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны буцалтгүй санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөс “Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийн дэргэд цахим хурлын танхим байгуулж, 50 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.
“Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийн дэргэд цахим хурлын танхим байгуулснаар Зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах анги, салбар, нэгтгэлүүд, Онцгой байдлын Ерөнхий газар, бусад аймгуудтай шуурхай онлайн мэдээлэл солилцох уулзалт, хурал, сургалт холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах, зарлан мэдээлэх, аврах үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ-ын “Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийг тохижуулав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх