Цэргийн албаа амжилттай хаагаад ирж буй залуусаа угтан авах ёслолын ажиллагаа боллоо

2021/10/17
Цэргийн албаа амжилттай хаагаад ирж буй залуусаа угтан авах ёслолын ажиллагаа боллоо

2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан, албаа нэр төртэй хаагаад ирж буй залуусыг аймгийн удирдлагууд угтан авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.10.15/-ны өдөр боллоо.  Угтан авах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, ЗДТГ-ын Цэргийн Штабын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер Ц.Энхбилэг, Дорнод их сургууль, Политехник коллежийн төлөөлөл, болон халагдан ирж буй цэрэг эрсийн гэр бүлийнхэн оролцлоо.

Арга хэмжээний үеэр аймгийн цэргийн албаа амжилттай хаагаад ирж буй залууст Дорнод их сургууль, Политехник коллежоос их дээд сургуульд элсэн суралцах боломж зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа. Дорнод аймаг 2017 оноос эхлэн цэрэгт үдэн гаргах, мөн угтан авах ёслолын арга хэмжээг уламжлал болон зохион байгуулж байгаа юм.

 

Цэргийн албаа амжилттай хаагаад ирж буй залуусаа угтан авах ёслолын ажиллагаа боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх