Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд нэмэлтээр антибиотик олгож эхэллээ

2021/10/15
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд нэмэлтээр антибиотик олгож эхэллээ
Коронавируст /Covid-19/ халдвараар өвчлөн гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд нэмэлтээр олгох антибиотик эмийн зардал болох 100,0 сая төгрөгийг “Аймгийн Засаг даргын нөөц сан”-аас санхүүжүүлэн иргэдэд олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү нэмэлтээр олгох антибиотик эмийг ЭМД-ын сангаас олгож буй вирусын эсрэг, өвчин намдаах, дархлаа дэмжих эм, бэлдмэлтэй багцлан Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сумдын эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэдэд олгож эхлээд байна.
Өрх болон сумын ЭМТ-өөс халдварт өртсөн иргэдийн биеийн байдлыг үнэлж, антиобиотик уух шаардлагатай иргэдэд ийнхүү олгох юм.

Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд нэмэлтээр антибиотик олгож эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх