Байгаль хамгаалалтын захиргаа ОНӨҮГ-т техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

2021/10/13
Байгаль хамгаалалтын захиргаа ОНӨҮГ-т техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв
БОАЖЯ, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW)-ны “биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд “Коко нет” олон улсын төслийн байгууллагаас Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумдыг хамарсан “Түмэнхаан шалз” орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг хамгаалах зорилгоор туулах чадвар сайн 6 ширхэг Yamaha мотоцикл, 3 ширхэг нисдэг камер дрон зэргийг техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүллээ.
БОАЖЯ болон төслийн зүгээс Дорнод аймаг нь 21 аймгаас анхдагч болж “Байгаль хамгаалалтын захиргаа” орон нутгийн өмчит газар байгуулсанд сайшаалтай хандан, баяр хүргэж ийнхүү дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн юм.
Байгаль хамгаалалтын захиргаа ОНӨҮГ-т техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх