Ахмад дайчин Я.Өсөхөд хүндэтгэл үзүүллээ

2021/10/01
Ахмад дайчин Я.Өсөхөд хүндэтгэл үзүүллээ
Ардын хувьсгалын 100 жил Батлан хамгаалах яамны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Дорнод аймгийн 90 жил, Чөлөөлөх дайны 76 жил, Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдал, өнөө цагийн амар тайван амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан Хэрлэн сумын 2-р багийн иргэн ахмад дайчин Я.Өсөхөд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 анги хүндэтгэл үзүүлээ.
Ахмад дайчин Яримпилийн Өсөх нь 1924 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Баян-Эрхэт гэх газар малчин ард Яримпилийн хүү болон төрсөн.
Я.Өсөх нь 1942 оны 5 сард 19 настайдаа цэргийн албанд татагдаж Хурандаа Дорж даргатай 7-р дивизийн 2-р сумангийн дарга Сэрээтэрийн удирдлагатай 19-р морьт хороонд 3 жил цэргийн алба хааж 1945 оны 8 сарын 24 нд түргэн жагсаал авч хорооны комиссар Хурц дарга БНМАУ-н Засгийн газар, Япон улсын Засгийн газарт дайн зарласан учир Зөвлөлтийн улаан армитай хамтарч Өвөр Монгол болон Хятадын чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин юм
 
Ахмад дайчин Я.Өсөхөд хүндэтгэл үзүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх