Өнгөрсөн 7 хоногт Бүсийн төв Онцгой байдлын газарт 4 удаагийн дуудлага бүртгэгджээ

2021/09/30
Өнгөрсөн 7 хоногт Бүсийн төв Онцгой байдлын газарт 4 удаагийн дуудлага бүртгэгджээ

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын тусгай дугаар 101 утсанд  өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнд Объектын гал түймрийн дуудлага – 3, Усны ослын дуудлага-1 бүртгэгдсэн байна.

Усны ослын дуудлага: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Ахмадын сувилал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ “Хэрлэн” голд Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Г /52 настай, эрэгтэй/ усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2021.09.21-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай бүлэг 16:56 цагт эрлийг зохион байгуулж 1:05 минут ажиллаж, буцалтгүй нэрвэгдэгчийг усанд осолдсон байхыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Объектын гал түймрийн дуудлага: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4, 6 дугаар багуудын “Ивээл”,  “Ялалт” хороололд байрлах “СЭТ” баарны дээврийн хэсэг, 3х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 5х5 хэмжээтэй үүдний таамбар зэрэг шатаж байсныг Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн давхардсан тоогоор 26 алба хаагч, 5 автомашинтайгаар 6 км замыг туулан галыг бүрэн унтрааж, иргэдэд хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй.

Өнгөрсөн 7 хоногт Бүсийн төв Онцгой байдлын газарт 4 удаагийн дуудлага бүртгэгджээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх