Эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт танхимын сургалтад хамруулна

2021/08/25
Эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт танхимын сургалтад хамруулна
1. Шинж тэмдгийн дуудлагад үйлчлэх шинжилгээний багийн тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд дуудлагад түргэн шуурхай очиж үйлчилнэ.
2. Шинж тэмдэгтэй болон ойрын хавьтлаас түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд заавал ПГУ шинжилгээний хариу хүлээхгүйгээр шууд эмчилгээг эхэлнэ.
3. Шинж тэмдэггүй болон ойрын хавьтал биш мөртлөө тест эерэг гарвал түргэвчилсэн шинжилгээг давтан өгч болно.
4. Аймгийн төв Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын ажлын албаны байрны орчим, 2-р багт Бөмбөгдөлтийн хөшөө, 7-р багт Бөхийн Өргөөний замын урд талд төв зам дагуу байршилд явуулын шинжилгээний цэг ажиллуулна.
5. Улаанзагалмайн сайн дурын ажилтнууд, сэтгэлзүйчдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад сургагч багшаар, мөн шинжилгээний цэгүүдэд нэмэлтээр ажиллуулна.
6. Нэмэлтээр эмнэлгүүд дэлгэж ажиллуулна.
7. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилнэ.
8. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж бүр ажилтнуудаасаа шинжилгээ авах боломж бүрдүүлэх, мөн ээлжийн хуваарьт оруулан ажиллахыг даалгаж байна.
9.Шаардлагатай эм, тарианы нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангах талаар хувийн хэвшлийн эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудтай хамтран ажиллана.
10. Эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт танхимын сургалтад хамруулна.
11. Танхимаар хичээллэх нийт суралцагчдын 10-аас доошгүй хувийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах нөөц бүрдүүлнэ.
12. Танхимын сургалтад хамрагдахгүй суралцагчдыг цахимаар суралцах боломжийг бүрдүүлнэ.
Эцэг, эхчүүдийн зөвшөөрлийг үндэслэн хүүхдийг сургууль, цэцэрлэгт танхимын сургалтад хамруулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх