ЭЕШ-аар 800 оноо авсан суралцагч, бэлтгэсэн багш нарыг урамшууллаа

2021/08/25
ЭЕШ-аар 800 оноо авсан суралцагч, бэлтгэсэн багш нарыг урамшууллаа
Коронавируст /Ковид 19/ халдварт цар тахлын нөхцөл байдалаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалт 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд улс даяар амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн ЭЕШ-д Дорнод аймгийн ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчид хамгийн олон буюу 5 хичээлээр нийт 7 сурагчид 800 оноо авсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилт үзүүлсэн 7 суралцагчидад тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн урамшуулал, бэлтгэсэн багш тус бүрт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн мөнгөн урамшууллыг өнөөдөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн гардуулж өглөө.
Манай аймгаас элсэлтийн ерөнхий шалгалтад:
Монгол хэлний хичээлээр
1. Баяндун сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Баттөмөр овогтой Гэрэлтунгалаг 96 хувийн гүйцэтгэлээр 800 оноо,
Математикийн хичээлээр
2. Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Бямбахандын Балжмаа 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
3. Батсуурь овогтой Сийлэгмаа 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
Нийгэм судлалын хичээлээр
4. Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Цэдэндорж овогтой Алтаншагай 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
5. Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Бямбадорж овогтой Сарангуа 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
Химийн хичээлээр
6. 8 дугаар сургуулийн сурагч Мягмарсүрэн овогтой Халиунаа 94 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
Биологийн хичээлээр
7. Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Гантулгын Мишээл 100 хувийн гүйцэтгэлээр 800 онооны амжилт үзүүллээ.
ЭЕШ-ын тайлан үнэлгээг Боловсролын үнэлгээний төвөөс гаргах бөгөөд тайлан гармагц амжилтаа ахиулан суралцсан сургууль, анги, судлагдахуун бүрээр дүгнэж, урамшуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Суралцагчдаа ЭЕШ-д амжилттай бэлтгэсэн нийт багш нар, сургууль хамт олон, эцэг, эхчүүдэдээ, дэмжиж хамтран ажилласан бүх хүмүүст ТАЛАРХАЛ илэрхийлж, нийт төгсөгчдийнхөө цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ЭЕШ-аар 800 оноо авсан суралцагч, бэлтгэсэн багш нарыг урамшууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх