Дэлхийн Монголчуудын холбоо БОЭТ-д амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

2021/08/20
Дэлхийн Монголчуудын холбоо БОЭТ-д амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө
Дэлхийн Монголчуудын холбоо нь 2021 онд байгуулагдсан бөгөөд Дэлхийн Монгол үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах, эрх чөлөө, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол соёл, хэл бичгийн өвийг хадгалан Монгол бахархлыг хойч үедээ өвлүүлэх зорилгоор Дэлхийн Монгол үндэстнүүд хамтран байгуулсан байгууллага билээ.
Монгол улсад COVID-19 ын нөхцөл байдал хүндэрсний улмаас Дэлхий дахинд тархан суугаа Монгол үндэстнүүд нэгдэн “Монголынхоо төлөө” хандивын аян өрнүүлж манай улсын эмнэлгүүдэд хүний амь насыг авран хамгаалахад нэн шаардлагатай зүйлсийн нэг болох амьсгалын аппаратыг хэрэгтэй газар нь хандивлаж байгаа бөгөөд ялангуяа орон нутагт 3 аймагт амьсгалын аппарат гардуулан өгч буй юм.
Тус аяны хүрээнд энэхүү амьсгалын аппаратыг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.
Дэлхийн Монголчуудын холбоо БОЭТ-д амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх