"Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулах байрлалыг тодорхойлох зорилготой ажлын хэсэг Дорнод аймагт ажиллав.

2021/08/20
 "Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулах байрлалыг тодорхойлох зорилготой ажлын хэсэг Дорнод аймагт ажиллав.
Иргэний нисэхийн Үндэсний төвөөс “Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд боломжит байрлалыг тодорхойлох зорилготой ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
"Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг манай аймагт байгуулах шийдвэр гарсан тохиолдолд талууд хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэрэв тус төв Чойбалсан хотод байгуулагдвал орон нутагт ажлын байр олноор гарна гэдгийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дурдаад хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан газрын асуудлыг шийдвэрлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
"Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулах байрлалыг тодорхойлох зорилготой ажлын хэсэг Дорнод аймагт ажиллав.  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх