Аймгийн хэмжээнд он гарсаар усны ослоор 4 хүн амь насаа алджээ

2021/07/29
Аймгийн хэмжээнд он гарсаар усны ослоор 4 хүн амь насаа алджээ

Аймгийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар усны ослын дуудлагаар 4 хүн амь насаа алдсан байна. Хэрлэн суманд 9 настай 1 хүүхэд,  52 настай, эмэгтэй, Баян-Уул суманд 32 настай эрэгтэй, Чулуунхороот суманд 32 настай, эмэгтэй нийт одоогоор 4 хүний амь эрсдээд байна.

Энэ сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд “Хэрлэн” голд цогцос олдсон тухай дуудлагыг 2021.07.28-ны өдрийн 08:30 цагт /08:42 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 500м замыг туулан 08:36 цагт очиж, 15 минут ажиллаж, буцалтгүй нэрвэгдэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн С /52 настай, эмэгтэй/ “Хэрлэн” голын хойд талын тогтоол усанд доошоо харсан байдалтай байсныг гаргаж, Цагдаагийн газрын Жижүүрийн мөрдөгч, ахмад П.Жигмэдсүрэнд шилжүүлэн өгсөн.

Чулуунхороот сумын Галуут багийн “Арлын ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 272км-т, сумын төвөөс баруун зүгт 32км-т/ “Улз” голд 2021.07.28-ны өдрийн 06:00 цагийн орчимд малчин Ч /32 настай, эмэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2021.07.28-ны өдрийн 09:20 цагт /09:36/ хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, 4 автомашинтай эрлийн ажиллагааг зохион байгуулж, 10:35 цагт буцалтгүй нэрвэгдэгч Ч /32 настай, эмэгтэй/ цогцсыг анх осолдсон газраас урд зүгт 1км-т “Улз” голд доошоо харсан байдалтай хөвж байсныг тус сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоор ахлуулсан бүлэг олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Д.Сүхбаатарт шилжүүлэн өгсөн.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

  • Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Аймгийн хэмжээнд он гарсаар усны ослоор 4 хүн амь насаа алджээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх