Хот хооронд нийтийн тээврийн автобус 7 хоногт нэг удаа явж байна

2021/07/12
Хот хооронд нийтийн тээврийн автобус 7 хоногт нэг удаа явж байна
Аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр 7 хоногийн бүрийн Лхагва дахь өдөр Чойбалсангаас-Улаанбаатар, Баасан гарагт Улаанбаатараас-Чойбалсан чиглэлд автобус үндсэн үнээрээ буюу 34.200 төгрөгөөр 30-аас илүүгүй зорчигчтой явж эхэллээ. Дорнод аймгаас Улаанбаатар хотруу болон Улаанбаатар хотоос Дорнод аймагруу нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэд 8066-1845 утсанд хандан бүртгүүлэх боломжтой.
Дараах иргэдийг нийтийн тээврээр зорчихыг зөвшөөрнө :
- Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаантай
- Үндсэн хаяган дээрээ очих иргэд
Дараах иргэдийг нийтийн тээврээр зөөвөрлөхгүй:
- Вакцины бүрэн тундаа хамрагдаагүй байгаа иргэн
- 12-оос доош насны хүүхэд
7 хоног бүрийн Лхагва гаригт Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчино.
 7 хоног бүрийн Баасан гаригт Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчино.
Хот хооронд нийтийн тээврийн автобус 7 хоногт нэг удаа явж байна   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх