Аймгийн Онцгой байдлын газар 5 автомашинаар парк шинэчлэлт хийлээ

2021/07/12
Аймгийн Онцгой байдлын газар 5 автомашинаар парк шинэчлэлт хийлээ
Онцгой байдлын Ерөнхий газраас МУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт 3,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах аврах тусгай зориулалтын 5 автомашиныг хуваарилан өглөө.
Үүнд:
1. Авто-механик шатны МАЗ-АД 32 маркийн автомашин
2. Аврах ажиллагааны МАЗ-АСА маркийн автомашин
3. Гал унтраах үндсэн албаны МАЗ-АЦ 11,0-40 маркийн автомашин
4. Гал унтраах үндсэн албаны МАЗ-АЦ 5,0-40 маркийн автомашин
5. Ээлжийн бүтээгдэхүүн тээвэрлэх МАЗ-ВА маркийн автомашин
Автомашинууд гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, туулц сайтай байна. Ийнхүү парк шинэчлэлт хийгдсэнээр гамшиг осол, гал түймэртэй тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх нэмэгдэнэ гэдгийг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах хэллээ.
Аймгийн Онцгой байдлын газар 5 автомашинаар парк шинэчлэлт хийлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх