Өнөөдрийн 17 цагаас эхлэн дараах шийдвэрийн дагуу Дорнод аймагруу нэвтэрнэ

2021/07/08
Өнөөдрийн 17 цагаас эхлэн дараах шийдвэрийн дагуу Дорнод аймагруу нэвтэрнэ
Улсын Онцгой комиссын 23-р хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Онцгой комиссоос дараахь зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахаар болов.
✅1. Нийслэл, бусад аймгаас Дорнод аймагт ирэх, буцах болон аймгийн төвөөс сум, сумаас сум хооронд зорчих хүсэлтэй иргэд, тээврийн хэрэгслийг 2021 оны 07-р сарын 08-ны 17.00 цагаас мөн оны 07-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хяналттайгаар нэвтрүүлнэ.
✅2. Маргаашийн 17.00 цаг хүртэлх хугацаанд түргэвчилсэн шинжилгээний нэмэлт нөөц бүрдүүлэх, 123 постод нэмэлтээр ажиллах хүн хүч нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах юм.
✅3. Хот болон орон нутаг хооронд зорчих хүсэлтэй иргэд аймгийн Шуурхай штабын 70584647.mn цахим системд вакцины болон шинжилгээний мэдээлэл, асуумж, холбогдох мэдээллээ илгээнэ. Тус цахим системд бүртгүүлсэн тохиолдолд систем автоматоор зөвшөөрөх тохиргоог хийхээр тогтов.
✅4. Хөлөнбуйр болон аймгийн төвөөс орох гарах хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид нь зорчигч, жолооч нартай ойрын зайнаас шууд харилцаанд орохгүйгээр дээрх цахим системээр вакцины болон асуумжийн мэдээллийг хянан шууд нэвтрүүлнэ.
✅5. Аялагчид нь аймгийн төв, сумын төвд хүнс, шатахуун, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээ засварлуулах тохиолдолд л нэвтрэх бөгөөд үүнээс бусад тохиолдолд нэвтэрсэн бол тухайн суурин газарт 7 хоног тусгаарлагдаж, 6 дахь хоногтоо шинжилгээ өгч буцаж гарах боломжтой. Харин 7 хоногийн хугацаанд тухайн суурин газраас гарахыг хориглоно.
✅6. Буйр нуурын чиглэлд аймгаас эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас нэмэлт хүн хүч томилон ажиллуулна.
✅7. Вакцинжуулалтад хамрагдаагүй жирэмсэн ээжүүдийг аль болох алслагдмал хөдөө орон нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна.
Өнөөдрийн 17 цагаас эхлэн дараах шийдвэрийн дагуу Дорнод аймагруу нэвтэрнэ   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх