Аймгийн хэмжээнд дархлаажуулалт 74.2 хувьтай явагдаж байна

2021/07/01
Аймгийн хэмжээнд дархлаажуулалт 74.2 хувьтай явагдаж байна
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа танилцууллаа.
Аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 60129 иргэн Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдахаас 1 дүгээр тунд 50163 иргэн 83.6 хувь, 44645 иргэн 74,2 хувьтай явагдаж байна.
Хүүхдүүдийн дархлаажуулалтын хувьд эхний тунд 11 настай хүүхдүүдийн 11,8 хувь, 13 настай хүүхдүүдийн 11.6 хувь, 15 настай хүүхдүүдийн 12.3 хувь, 16 настай хүүхдүүдийн 64.2 хувь, 17 настай хүүхдүүдийн 63.5 хувь нь хамрагдаад байгаа юм.
Дархаажуулалтыг Хэрлэн сумын 3 Өрхийн Эрүүл мэндийн төв болон 13 сумын Эрүүл мэндийн төвийг түшиглэн 4 дэх хоногтоо зохион байгуулж байна.
Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд Вероцелл, Астразеника вакцинуудын сонголттойгоор БОЭТ-ийн Төрөх тасгийн Б1 давхар, Биеийн тамир спортын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ДБЭХС ТӨХК-ийн спорт зааланд байрлах цэгүүдэд хийлгэх боломжтой.
Аймгийн хэмжээнд дархлаажуулалт 74.2 хувьтай явагдаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх