Дорнод, Сүхбаатарын чиглэлийн орон нутгийн замыг хаалаа

2021/06/21
Дорнод, Сүхбаатарын чиглэлийн орон нутгийн замыг хаалаа

Зүүн чиглэлийн авто тээврийн урсгал хөдөлгөөнийг хаасан хэмээн эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн Дорнодын чиглэлд зорчих бүх хөдөлгөөнийг хаав. Тус аймагт коронавирүсийн халдвар сүүлийн 3 хоногт гэхэд 110 тохиолдол бүртгэгдэж өндөр эрсдэл бий болжээ.

Тиймээс Дорнод аймгийн Онцгой комиссоос 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 06.00 цагаас мөн оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлав. Мөн Сүхбаатар аймгийн бүх суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн аж.

Энэ мэт нөхцөл байдал нь зүүн чиглэлийн замыг хаах үндэслэл болжээ. Улмаар бусад орон нутгийн замыг ч хаахаар ярилцаж байна. УОК-оос энэ талаар өнөөдөр хуралдаж шийдвэр гаргах гэнэ. Ташрамд дурдахад, гарч буй халдварын тархалтаас шалтгаалан зарим сумын Засаг дарга нар тэг зогсолт хийж, замаа хааж эхэлжээ.

 

 

Дорнод, Сүхбаатарын чиглэлийн орон нутгийн замыг хаалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх