Хаврын тариалалт 86,2% тай явагдаж байна

2021/06/15
Хаврын тариалалт 86,2% тай явагдаж байна
Энэ онд Аймгийн Засаг дарга Салбарын сайдтай байгуулсан гэрээгээр аймгийн хэмжээнд аймгийн хэмжээнд 31,8 мянган га-д үр тариа үүнээс 23,8 мянган.га-д улаан буудай, 189 га-д төмс, 127 мянган га-д хүнсний ногоо, 5,5 мянган га-д малын тэжээл, 2,1 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 2,5 га-д жимс жимсгэнэ, нийтдээ 31,8 мянган га-д тариалалт хийх зорилт тавин Халхгол, Баянтүмэн, Баян-Уул, Чойбалсан, Чулуунхороот, Дашбалбар, Хэрлэн, Хөлөнбуйр, Сэргэлэн, Цагаан-Овоо, Булган сумдын нутагт үр тарианы зориулалтаар 83,0 мянган. га тариалангийн газар эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 3 иргэн, төмс хүнсний ногооны 23 аж ахуйн нэгж байгууллага, 961 өрхийн тариалан эрхлэгчид ажиллаж байна.
06-р сарын 14 -ны байдлаар аймгийн хэмжээнд нийт 27,4 мянган га-д тариалалт хийж үүнээс улаанбуудай 25,4 мянган.га, төмс 147,5 га-д, хүнсний ногоо 80,9 га-д тариалалт хийгдэж улаан буудайн тариалалт 13,8%-аар давуулан биелүүлж төлөвлөгөөт тариалалт 86,2% тай явагдаж байна.
Хаврын тариалалт 86,2% тай явагдаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх