Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан болж байна

2021/06/11
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан болж байна
Өнөөдөр /2021.06.11/ аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан 09:00 цагт АЗДТГ-ын хурлын танхимд 72.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг танхимаар болон цахимаар зохион байгуулж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хуралдаан эхлэхийн өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.
Хуралдаанаар:
- Орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг нэмэгдүүлэх тухай
- “Хөдөө аж ахуйн эрсдэлийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам” батлах тухай
- “Аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- “Хадлангийн газрыг бусдад ашиглуулах асуудлыг төлөвлөх, баталгаажуулах, гэрээ байгуулах, хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан болж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх