“Чойбалсан хөгжил” онөаатүг-д хог тээврийн авто машин, техник хэрэгслийг хүлээлгэн өглөө

2021/06/11
“Чойбалсан хөгжил” онөаатүг-д хог тээврийн авто машин, техник хэрэгслийг хүлээлгэн өглөө
Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хүн амын тоо сүүлийн жилүүдэд өсч, иргэдийн сав баглаа боодолтой бүтээгдэхүүний хэрэглээ, барилгын үйл ажиллагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутгийн зүгээс Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын хүн хүч техник хэрэгслийн менежментийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Өнөөдөр /2021.06.11/-ний өдөр “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-д аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн авто машин, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ—т 12 тн даацтай хог тээврийн 2 авто машин, 16куб.м-ын багтаамжтай хог шахдаг 1 машин, явган зам шүүрдэх 2 техник, цас шүүрдэгч 2 нийт 7 тенхник тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Цаашдаа хогны менежментийг сайжруулах, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, ангилан ялгасан хогоо дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүй хогийг голын урд байгаль орчны үнэлгээ хийсэн хуучнаар/буяны хонхор/ хогийн цэгт дарж булах гэсэн дарааллаар ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Цаашдаа бид хөдөлмөрийн хөнгөвчилсөн үр ашиг, бүтээмж өндөртэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана” гэв
2019 онд “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-д аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 4 ширхэг хог тээврийн машиныг нийлүүлж байсан юм.
“Чойбалсан хөгжил” онөаатүг-д хог тээврийн авто машин, техник хэрэгслийг хүлээлгэн өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх