Хүн амын дунд тандалтын шинжилгээ хийнэ

2021/06/10
Хүн амын дунд тандалтын шинжилгээ хийнэ
Өнөөдрийн /2021.06.10/ аймгийн Шуурхай штабын шийдвэрээр Хүн амын дунд тандалтын PCR шинжилгээг 06 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл 3 цэгт хийхээр боллоо.
1 дүгээр цэг Голомт банкны урд талд: Улаанбаатар хот болон халдварын голомтод бүс нутгаас ирсэн бүх иргэнийг хамруулна. /вакцины 2 тунтай иргэд хамрагдана/
2 дугаар цэг Хан-Уул сургуулийн гадна талбайд: бүх багш ажилтан, давтлагад хамрагдаж буй сурагчдыг хамруулна.
3 дугаар цэг Флюрын урд улаан автобус: Хэрлэн сумын бүх сургуулийн давтлагад хамрагдаж буй 12 дугаар ангийн сурагчид болон сайн дураар хамрагдах иргэдийг хамруулна.
Мөн өнөөдрөөс 7 хоногийн хугацаатай 12 дугаар ангийн сурагчдын давтлагыг цахим хэлбэрт шилжүүлж байна.
Тандалтын шинжилгээний хариуг үндэслэн дараагийн шийдвэрүүд гарна.
Хүн амын дунд тандалтын шинжилгээ хийнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх