Ажил хайгч залуучуудад зориулсан ажлын дадал, туршлага олгох “Интерншип” хөтөлбөр хэрэгжинэ

2021/06/08
Ажил хайгч залуучуудад зориулсан ажлын дадал, туршлага олгох “Интерншип” хөтөлбөр хэрэгжинэ
Швейцарын агентлагын санхүүжилтээр “Интерншип” туршилтын хөтөлбөр манай аймагт хэрэгжихээр болж онлайн уулзалтыг зохион байгуулж байна.
Дээрх хөтөлбөр нь 18-34 насны идэвхтэй ажил хайгч залууст зориулагдсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагат бүртгэлтэй ажил хайгч залуус, дунд эсвэл түүнээс дээш боловсролтой ажлын туршлагагүй, ажлын туршлага багатай, сургуулиас хөдөлмөрийн зах зээл рүү шилжиж буй залуус , мөн хүүхдээ асарч буй ажил хайгч залуу ээжүүд, цэргийн албанаас халагдсан ажил хайгч иргэд хамрагдах боломжтой. Тус хөтөлбөр нь 1-3 сарын хугацаанд хэрэгжих ба удахгүй хөтөлбөрийн танилцуулгыг олон нийтэд ил тод нээлттэйгээр мэдээллэх болно.
Ажил хайгч залуучуудад зориулсан ажлын дадал, туршлага олгох “Интерншип” хөтөлбөр хэрэгжинэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх