Орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна

2021/06/08
Орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Дунд-Говь, Архангай аймгуудад хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны портеж хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх зорилготой цахим сургалтыг 2021 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн 8 хоногийн хугацаанд үргэлжилэн зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд, тэдний гэр бүлийг хөгжүүлэхэд дэлхийн 60 гаруй улсад хэрэгжүүлж ирсэн Портеж хөтөлбөрийг орон нутгийн сургагч багшид эзэмшүүлэх юм.
Тус сургалтыг хүүхдийн хөгжлийн хоцрогдол, эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний багийн сургагч багш нар, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн бүрэлдэхүүнтэй нийт 13 иргэний оролцогчтойгоор зохион байгуулж байна.
Бага насандаа аль болох эрт хөгжлийн үйлчилгээ авах нь хамгийн чухал. Хөгжлийн үйлчилгээнд хүүхдээ хэрхэн хамруулахыг сурах нь эцэг эхэд хамгаас чухал учраас эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны портеж хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх нийт 32 цагийн сургалтыг явуулж байна.
Орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт болж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх