"3үрх мартахгүй" төслийн баг Дорнод аймаг ажиллалаа

2021/06/03
"3үрх мартахгүй" төслийн баг Дорнод аймаг ажиллалаа

“ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийн “Хязгаараас чинад” багийнхан Дорнод аймаг дахь БОЭТ-д 5 дугаар сарын 30-аас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

Энэ хугацаанд зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний бусад эмгэгтэй, зүрхний эмгэгтэй байж болзошгүй 85 хүүхэд, 30 насанд хүрсэн хүнд үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өглөө. Ажиллах хугацаандаа 28 хүүхэд зүрх, судасны мэс заслын тусламж хэрэгтэй байгаа бөгөөд “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийн зүгээс үнэ төлбөргүйгээр хагалгааны асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Мөн зүрхний артерийн битүүрээгүй цорго гажигтай хүүхдэд 1.5 см нээлттэй цоргыг хаах мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд одоо хүүхдийн биеийн байдал тогтвортой сайн байна. Нийслэлээс алслагдсан орон нутагт ирж  өвдсөн олонд тусламжийн гараа сунган ажиллаж буй “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийн “Хязгаараас чинад” багийн хамт олонд ажлын амжилт хүсье.

 

"3үрх мартахгүй" төслийн баг Дорнод аймаг ажиллалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх