Эрүүл мэндийн салбарыханд төрийн дээд, одон медаль гардуулав

2021/06/02
Эрүүл мэндийн салбарыханд төрийн дээд, одон медаль гардуулав
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцлоо.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын голомтод амь нас эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахин ажилласан дараах нэр бүхий эмч, сувилагчдад шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд гардуулан өглөө.
 
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
Дэндэв Должин Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал
Дамбаренчин Оюунбилэг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн эрхлэгч их эмч
Рагчаа Уранчимэг Эрүүл мэндийн газрын ахмад их эмч
Өлзийхутаг Сарантуяа Бэсү шүдний эмнэлгийн захирал
АЛТАН ГАДАС ОДОНГООР
Ядамсүрэн Эрдэнэтуяа Эрүүл мэндийн газрын Захиргаа удирдлага, эдийн засаг, мэдээллийн хэлтсийн дарга
Бадамсэд Байгальмаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүний нөөцийн албаны дарга
Чулуун Оюунтунгалаг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга
Балган Гантуяа Эрүүл мэндийн газрын Захиргаа удирдлага, эдийн засаг мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Чадраа Алтанцэцэг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад сувилагч
Пүрэв Оюунмаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн тархвар судлаач их эмч
Гомбосүрэн Буянаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн ахлах сувилагч
Чагнаадорж Гандаваа Баяндун сумын эрүүл мэндийн төвийн бага эмч
Сумъяа Эрдэнэчимэг Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн бага эмч
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Загд Сарантуяа Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн
Нямдорж Батчимэг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант
Сүхбаатар Гантуяа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ариутгалын тасгийн ариутгагч
Батбилэг Дэлгэрмаа Баян-Уул сумын эрүүл мэндийн төвийн дарга
Жадамба Мөнхцэцэг Мянганжаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн ахмад их эмч
Цэнддоо Пүрэвсүрэн Мянганжаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
Ганболд Алтанцэцэг Чойбалсан сумын эрүүл мэндийн төвийн эмийн санч
Мооной Энхцэцэг Булган сумын эрүүл мэндийн төвийн ариутгагч, эм найруулагч
Эрүүл мэндийн салбарыханд төрийн дээд, одон медаль гардуулав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх