БОЭТ-д цар тахлын үеийн түргэн тусламжийн үйлчилгээнд хэрэглэх автомашиныг хүлээлгэн өглөө

2021/06/02
БОЭТ-д цар тахлын үеийн түргэн тусламжийн үйлчилгээнд хэрэглэх автомашиныг хүлээлгэн өглөө
Орон нутгийн төсвийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд цар тахлын үед түргэн тусламжийн үйлчилгээнд нэн хэрэгцээтэй байгаа автомашиныг өнөөдөр /2021.06.02/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.
Аймаг, орон нутгийн зүгээс Дорнод аймгийн эрүүл мэндийн манаанд зогсож буй Бүсийн Оношилгоо эмчилгээний төв болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд технологийн шинэчлэл хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг нэн хэрэгцээт тоног төхөөрөмжүүдэд төвлөрүүлсэн бол энэ удаа автомашины дэмжлэгийг үзүүлж байгаа юм.
Мөн 2021 онд дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш БОЭТ, сум, өрхийн мэндийн төвүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлд анхааран ажиллаж байна.
БОЭТ-д цар тахлын үеийн түргэн тусламжийн үйлчилгээнд хэрэглэх автомашиныг хүлээлгэн өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх