Монгол улсын Ерөнхийлөгч хувийн зүгээс аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

2021/05/31
Монгол улсын Ерөнхийлөгч хувийн зүгээс аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Коронавируст халдвартай тэмцэж буй энэ үед аймгийн Онцгой комисст аж ахуйн нэгж, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр /2021.05.30/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 200 ширхэг хамгаалалтын малгай хүзүүвч, 300 ширхэг нүдний шил, 200 ширхэг нөмрөг, 5000 ширхэг нэг удаагийн малгай, 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 3000 ширхэг хаалттай амны хаалт, 2000 ширхэг нэг удаагийн улавч, 2800 ширхэг гутлын хамгаалалт зэргээр хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнийг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав хүлээлгэн өглөө.
Хүмүүнлэгийн тусламжийг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Нармандах хүлээн авч, тусламжийг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн хэрэгцээтэй газар нь хуваарилаж, зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлнэ.” гэв.
Монгол улсын Ерөнхийлөгч хувийн зүгээс аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх