Дорнод аймагт “Эхийн алдар” I.II дугаар одонг 309 эхчүүдэд гардууллаа

2021/05/30
Дорнод аймагт “Эхийн алдар” I.II дугаар одонг 309 эхчүүдэд гардууллаа
Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 118 дугаар зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдсаныг өнөөдөр гардуулан өгч байна.
Коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хяналтад доор халдваргүйтгэл, ариутгал хийж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлигаар энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 309 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 33, Хоёрдугаар зэргийн одонг 279 ээжид хүртээх юм.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцлоо.
Дорнод аймагт “Эхийн алдар” I.II дугаар одонг 309 эхчүүдэд гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх