“Хувийн хэвшлийг дэмжих жил”-ийн хүрээнд 87 иргэнд хүлэмж, хүнсний ногооны үр олгов

2021/05/28
“Хувийн хэвшлийг дэмжих жил”-ийн хүрээнд 87 иргэнд хүлэмж, хүнсний ногооны үр олгов
МУ-ын Засгийн газрын “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр, Дорнод аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 3 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийн хүрээнд сум, багт хүлэмжийн дэмжлэг үзүүлэх /сумдад/ аймгийн 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд өнөөдөр/2021.05.28/-д зуны хүлэмжийг иж бүрдлийг 14 сумын хүнсний ногоо тариалагч иргэн, аж ахуй нэгж, ТББ-д гардуулан өгөх арга хэмжээ боллоо.
Нийт 87 зуны хүлэмжийг иж бүрдлийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Алтансүх, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар Ж.Алимаа нар сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн болон хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд гардуулан өгч хүлэмжийн зориулалтын дагуу ашиглаж, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэн ажиллаж, жил бүр авсан ургацаа зах зээлд борлуулах эзэмшиж байгаа хүлэмжийн ашиглалт, хамгаалалтад онцгой анхаарч ажиллахыг зөвлөж, ирэх жилүүдэд хүлэмж олгох төслийн ажлыг улам хэрэгжүүлж ажиллана гэдгийг хэллээ.
Тус хүлэмжүүд нь 4*8м-ийн хэмжээтэй /32м²/ зуны нийлэг халсан бүрхүүл бүхий 70 ширхэг хүлэмжийн иж бүрдэл, мөн 6*10м-ийн хэмжээтэй /60м²/ зуны нийлэг халсан бүрхүүл бүхий 17 ширхэг хүлэмжийн иж бүрдлүүд багтаж байгаа юм.
“Хувийн хэвшлийг дэмжих жил”-ийн хүрээнд 87 иргэнд хүлэмж, хүнсний ногооны үр олгов  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх