Баян-Уул суманд коронавируст халдварын нэг тохиолдол батлагдаж 0 зогсол хийлээ

2021/05/28
Баян-Уул суманд коронавируст халдварын нэг тохиолдол батлагдаж 0 зогсол хийлээ
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймгийн Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
✅ СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Батлагдсан тохиолдол 1. Халдварын голомтот бүс нутгаас 344 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 4 иргэн, гэрийн тусгаарлалтад 1345 иргэн байна. 207 PCR шинжилгээ хийгдсэн.
Вакцинжуулалтын 1 дүгээр тунд 44879 иргэн, 2 дугаар тунд 13986 иргэн хамрагдсан байна.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 51
- Хэрлэн суманд: 14
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 17
-Дашбалбар суманд: 6
- Зөөвөрлөгдсөн: 10+1
-Эдгэрсэн: 46
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -4
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 18 иргэн, Дам хавьтлын 188 иргэн байна.
✅АСУУЛТ ХАРИУЛТ:
1. БАЯН-УУЛ СУМАНД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ТОДРУУЛБАЛ?
Батлагдсан тохиолдол Улаанбаатар хот руу эрүүл мэндийн шалтгаанаар яваад ирсэн иргэн гэрийн тусгаарлалтад байсан ба давтан шинжилгээгээр эерэг гарсан учир зөөвөрлөгдсөнөөр бүртгээд байна. Гэр бүлийн гишүүд тусдаа байсан. Гэвч гэр бүлийн нэг гишүүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. ПСР шинжилгээг аваад байна. Тиймээс сумын Онцгой комиссын шийдвэрээр Баян-Уул сумыг 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улаан түвшинд шилжүүлэн 0 тэг зогсолтыг хийсэн. Энэ хугацаанд аймгийн Онцгой комиссын орлогч даргаар ахлуулсан Шуурхай хариу арга хэмжээ авах бүлэг ажиллаж, тархалт, тандалтыг судалж байна.
Баян-Уул суманд коронавируст халдварын нэг тохиолдол батлагдаж 0 зогсол хийлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх