Ерөнхий сайд өнөөдөр Баян-Уул суманд ажиллалаа

2021/05/22
Ерөнхий сайд өнөөдөр Баян-Уул суманд ажиллалаа
Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хавирга хилийн боомтоос Ульхан боомт чиглэлд хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын холбогдох гишүүд өнөөдөр Ульхан хилийн боомтод ажиллалаа.
Дорнод аймаг хамгийн олон хилийн боомтоор хоёр хөрш оронтой хиллэдэг онцлогтой аймаг бөгөөд уг зам нээгдсэнээр боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж эдийн засгийн боломжууд нээгдэх юм гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Тэрээр маргааш /2021.05.22/ ДБЭХС-ийн 50мвт өргөтгөлийн ажлын явцтай танилцана.
Ерөнхий сайд өнөөдөр Баян-Уул суманд ажиллалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх